“Би машин барьдаггүй болохоор шатахууны үнэ надад хамаагүй” гэж бодож байвал ҮГҮЙ.
Шатахууны үнэ зөвхөн жолоочийн халаасанд нөлөөлдөггүй. Дэлгүүрийн лангуун дээр байгаа хүнс, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэр, агуулах, зах, дэлгүүрийн хооронд тээвэрлэнэ. Хүргэлтийн үйлчилгээ, нийтийн тээвэр, такси, байгууллагуудын ложистик гээд эдийн засгийн олон үйл ажиллагаанд шатахуун шууд болон шууд бусаар оролцдог.
Санхүүгийн боловсрол гэдэг зөвхөн мөнгөө хадгалах тухай ойлголт биш. Нийгэмд өрнөж буй эдийн засгийн өөрчлөлт миний халаасанд хэрхэн нөлөөлж байгаа тухай ойлгож, түүнд үндэслэн шийдвэр гаргах чадвар юм.
Шатахууны үнэ таны машинд л нөлөөлдөггүй. Таны сарын төсөвт ч хүрдэг.
Сэтгэгдлүүд (0)