Таны санхүүгийн хамгийн том дайсан хэн бэ?

Санхүүгийн дарамтаас гарах эхний алхам юу вэ?

Миний Санхүүгийн Хамгийн Том Дайсныг Оллоо (1)

Санхүүгийн тогтвортой байдал зөвхөн орлогын хэмжээнээс шалтгаалдаггүй. Олсон мөнгөө хэрхэн удирдаж, ямар санхүүгийн дадал хэвшүүлснээс ихээхэн хамаардаг. Төлөвлөөгүй зарцуулалт, хэрэгцээнээс давсан зээл, хуримтлалаа хойш тавих зэрэг нь тухайн үедээ төдийлөн анзаарагдахгүй ч урт хугацаандаа санхүүгийн дарамт үүсгэх эрсдэлтэй. Орлого, зарлагаа тогтмол хянахгүй байх нь  санхүүгийн зорилгодоо хүрэхэд саад болдог.

Санхүүгийн боловсрол гэдэг нь зөвхөн мөнгөний тухай мэдлэг биш. Зөв шийдвэр гаргах, төсвөө төлөвлөх, хуримтлал бий болгох, ирээдүйн хэрэгцээгээ тооцоолох чадварыг хамарна.

Санхүүгийн дарамтаас гарах эхний алхам юу вэ?

Эхний алхам бол орлого, зарлагаа бодитоор хянаж, мөнгө хаашаа зарцуулагдаж байгааг тодорхой болгох. Хэрэгцээ болон хүслээ ялгаж, төлөвлөөгүй худалдан авалтаа багасгах, орлогынхоо тодорхой хувийг тогтмол хуримтлуулах нь санхүүгээ зөв удирдах үндэс болно. Зээл авахдаа тухайн үеийн хэрэгцээнээс гадна эргэн төлөх боломжоо тооцож шийдвэр гаргах шаардлагатай. Санхүүгийн зөв дадал нэг өдрийн дотор бий болдоггүй. Өдөр тутмын жижиг сонголт бүр санхүүгийн сахилга бат, зөв дадлыг аажмаар бий болгодог.

Санхүүгийн хамгийн том дайснаа таньсан бол дараагийн алхам нь буруу дадлаа өөрчлөх юм.

 

       

 

 

#Таны санхүүгийн боловсролд
#АрдАкадеми

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 5, 20:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 21, 20:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 26, 20:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 8, 20:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?