ХАМТДАА ШИЙД төсөлд нэгдлээ

Хүүхэд, залуусын тоглох орчныг засварлах зорилготой нийгмийн төсөл болох ХАМТДАА ШИЙД төсөлд Ард Апп, АрдКидс нэгдлээ!

Chat Gpt Image Sep 2, 2026, 03 59 44 Pm (1)

ХамтдааШийдье- Хүүхэд, залуусын тоглох орчныг засварлах зорилготой нийгмийн төсөл болох ХАМТДАА ШИЙД төсөлд Ард Апп, АрдКидс нэгдлээ! Төслийг санаачлагчид 2022 оноос эхлэн сагсан бөмбөгийн талбайн засвар, шинэчлэлийн ажлыг тууштай өрнүүлснээр олон мянган хүүхэд, залууст өөрийн амьдардаг очиндоо спортоор хичээллэн эрүүл чийрэг өсөж торних, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нээгээд байна.

Ард Санхүүгийн Нэгдэл нь 2022 оны 11 сараас нийгмийн сайн сайхан, тэр дундаа хүүхдийн хөгжил, хамгаалал руу чиглэсэн #БидИлүүБайжЧадна аяныг эхлүүлсэн ба томчууд бид ирээдүй хойч үедээ илүү гэгээлэг, сайн сайхан нийгмийг бүтээхийн тулд өнөөдрөөс эхлэн дор бүрнээ хичээж, хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөө үзүүлэхийг уриалж ирсэн. Аяны хүрээнд өдгөө Монгол Улсын 0-18 насны 67,300 хүүхдэд 4.8 тэрбум төгрөгтэй тэнцэх Ардын хувьцаа, ардкойныг эзэмшлүүлж, тэдний ирээдүйд итгэл, гэрэл гэгээ нэмэх үйлсийг үргэлжлүүлсээр байна. (Ханшийг 2026.9.2-ны байдлаар тооцов.)

ХАМТДАА ШИЙД төсөл нь эвдэрсэн, ашиглах боломжгүй сагсан бөмбөгийн талбайг олон нийтийн оролцоо, байгууллагуудын Хамтаар сэргээж, хүүхэд залуусын мөрөөдөл, хүсэл тэмүүллийг хамгаалан үлдээхийг зорьдог.

#ХөрөнгөОруулагчҮндэстэн #БидИлүүБайжЧадна #ХүчтэйХамтдаа #хамтдааШийдье

 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 19, 19:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 02:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 00:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 03:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…