Санаачилгаас бодит хэрэгжилт рүү: Баялгийн өгөөжийг нутгийн иргэдэд эзэмшүүлэх ажил эхэллээ

1920 X1080 Mon Санаачилгаас Бодит Хэрэгжилт Рүү Баялгийн Өгөөжийг
2026-9-10-Улаанбаатар хот, Улаансан (MSE:UNS) нь уул уурхайн салбарт хариуцлагатай, ил тод, нээлттэй засаглалыг бэхжүүлэх, санхүү болон технологийн инновацыг нэвтрүүлэх зорилгоор Степ Нексус МКЕ ХХК-тай хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компанийн хувьцааг орон нутгийн иргэдэд эзэмшүүлэх бөгөөд уул уурхай ба санхүүгийн технологийг хослуулсан уг шийдэл нь Монголд анх удаа хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд төслийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, дараагийн шат руу шилжиж, компанийн хувьцааг токенжуулан орон нутгийн иргэдэд эзэмшүүлэх ажил ийнхүү эхэлж байна.

Токенжуулалт гэдэг нь хувьцааны эзэмшлийн эрхийг блокчэйнд суурилсан дахин давтагдашгүй цахим бүртгэлээр баталгаажуулж, ил тод, аюулгүй, хүртээмжтэй байдлаар эзэмших боломж бүрдүүлэх дэвшилтэт шийдэл юм.

Ингэснээр орон нутгийн иргэдэд:

Хувьцаагаа гар утсаараа дамжуулан хялбар эзэмших;
Эзэмшлээ ил тод, найдвартай бүртгүүлэх,      хянах;
Хувьцаагаа өв залгамжлуулах, шилжүүлэх;
Ногдол ашгаа шууд хүртэх;
Шаардлагатай тохиолдолд хувьцаагаа зах зээлийн үнээр арилжаалах;
Компанийн өсөлт, хөгжлөөс хувь хүртэхийн зэрэгцээ хувьцаа эзэмшигчийн хувиар компанийн засаглалд нээлттэй оролцох боломж бүрдэнэ.

Ийнхүү уул уурхайн баялгийн өгөөжийг зөвхөн олборлолтын бүс нутагт бий болгохоос гадна нутгийн иргэдэд бодитоор эзэмшүүлж, урт хугацааны өгөөж хүртэх боломжийг бүрдүүлэх шинэ загвар хэрэгжиж байна.

Хувьцаа эзэмшүүлэх журам, хамрах хүрээ, бүртгэл болон хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох зохицуулах байгууллагуудтай хамтран тодорхойлж, орон нутгийн иргэдэд нээлттэй мэдээлэх болно.

Баялагтаа эзэн Монголын төлөө Хамтдаа.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 19, 19:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 02:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 00:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 03:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…