Tether (USDT) гэж юу вэ?

Tether Blockchain

Крипто зах зээлийн гол хөшүүрэг болсон Tether (USDT)-ын зах зээлийн үнэлгээ 2026 оны хагас жилийн байдлаар 183.7 тэрбум долларт хүрсэн нь оны эхэн үетэй харьцуулахад 2.96 дахин өссөн үзүүлэлт юм. Тэгвэл ирээдүйд юу болох вэ?

 Tether гэж юу вэ?

Tether (USDT) нь америк долларын ханштай уялдан тогтвортой байх зорилготой дижитал хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, америк долларын токенжуулсан хэлбэр бөгөөд крипто зах зээлд өргөн хэрэглэгддэг stablecoin бөгөөд хэрэглэгчид үүнийг крипто хөрөнгийн арилжаа, шилжүүлэг болон бусад блокчэйнд суурилсан үйлчилгээнд ашигладаг.

Stablecoin буюу тогтвортой койн гэж юу вэ?

Stablecoin буюу тогтвортой койн гэдэг нь АНУ-ын доллар эсвэл засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан дижитал токен юм. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр эргэлдэж буй койн бүрийн ард түүнтэй тэнцэх хэмжээний бодит хөрөнгө нөөц хэлбэрээр хадгалагдаж байдаг гэсэн үг юм.

Tether хэрхэн америк доллартай 1:1 дүйцэх үнэлгээгээ барьдаг вэ?

Tether (USDT) нь америк долларын ханшийг дагаж, 1 USDT-ыг 1 доллартай ойролцоо түвшинд байлгахыг зорьдог.  USDT-ын ханш нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлт болон арилжааны нөхцөлөөс шалтгаалан 1 доллараас бага зэрэг зөрөх боломжтой. 

Tether-ыг юунд хэрэглэдэг вэ?

Tether-ын гол хэрэглээ нь крипто арилжаанд долларыг орлох тогтвортой дижитал хөрөнгө болгон ашиглах явдал юм. Ингэснээр крипто арилжаанд оролцоход илүү хялбар бөгөөд криптовалютын хооронд хөрөнгө шилжүүлэх, арилжаа хийхэд USDT-ыг ашиглах боломжтой.

Мөн криптовалютын ханшийн өндөр хэлбэлзлийн үед USDT нь доллартай уялдсан үнэ цэнийг хадгалах зорилготой хэрэгсэл болохын хувьд хөрөнгө оруулагчид болон крипто зах зээлийн оролцогчдын дунд өргөн ашиглагддаг.

Тогтвортой койнуудыг ашиглах шалтгаан:

  • Бирж хооронд хөрөнгө шилжүүлэхэд фиат валют ашиглахтай холбоотой банкны зардал болон хугацааг бууруулах боломжтой

  • Криптовалют нь үнийн хэлбэлзэл болон тогтворгүй байдалд байдаг тул өндөр эрсдэлтэй. Tether нь доллартай уялдсан харьцангуй тогтвортой үнэ бүхий дижитал хөрөнгө учраас энэхүү хэлбэлзлийн үед ашиглагддаг

  • USDT нь крипто хөрөнгийн арилжаанд өргөн ашиглагддаг бөгөөд олон төрлийн арилжааны хослолд суурь хөрөнгө болдог.

Tether нь ийнхүү олон давуу талуудыг агуулдаг учраас крипто зах зээлд өргөн ашиглагдаж буй дижитал хөрөнгийн нэг хэвээр байна.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 02 сарын 23, 20:00

    Олон улсад юу болоод байна

    featured
    2022 оны 02 сарын 28, 20:00

    180,000,000 АрдКойн шатаалт хийгдэхээр боллоо!

    featured
    2022 оны 03 сарын 2, 20:00

    Зайлшгүй мэдэх крипто хэллэгүүд D, E, F

    featured
    2022 оны 03 сарын 13, 20:00

    Криптовалютыг тойрсон шинэхэн мэдээллүүд